Pages

Wednesday, May 7, 2014

Бундеслигийн тухай 24 баримт

Bundesliga-Logo-2010
  1. Германы хөлбөмбөгийн дээд ангилал Бундеслиг 1962 оны 7-р сарын 24-ний өдөр байгуулагдсан.
  2. Хамгийн эхний тоглолт 1962 оны 7-р сарын 24-ний өдөр Боруссия Дортмунд, Вердер Бремен багуудын хооронд явагдаж, 58-хан секундын дараа эхний гоолын эзнээр Дортмундын Тимо Конецка тодорч байжээ.
  3. Бундеслигт нийтдээ 12 баг аваргын царыг хүртэж байсан.
  4. Хамгийн олон түрүүлсэн баг – 22 аваргалсан ФЦ Байерн Мюнхен.
  5. Бундеслигийн бүх цаг үеийн хүснэгтийг 3186 оноотой Байерн тэргүүлдэг (7 сарын байдлаар). Мюнхенчүүд 936 хожиж, 378 тэнцэж, 322 ялагдал хүлээгээд байна. Бөмбөгний зөрүү нь 3510:1861.
  6. Бундеслигийн багуудаас зөвхөн Хамбург 51 улирал тасралттгүй дээд зиндаанд тоглож байна. Үүнээс гадна 1887 онд байгуулагдсан Хамбург энэ улиралд өрсөлдөж байгаа Бундеслигийн багуудаас хамгийн ахмад нь юм. Харин хамгийн залуу нь 67 настай Вольфсбург.
  7. Хамбургийн эзэмшдэг бас нэгэн дээд амжилт бол 36 дараалан ялагдаагүй үзүүлэлт. Одоогоор 28 дараалан ялагдаагүй байгаа Байерн энэ амжилтыг эвдэж болзошгүй байна. (8 сарын 25-ны байдлаар)
  8. Бундеслигийн 51 жилийн түүхэнд 31 баг хүснэгтийг тэргүүлснээс хамгийн удаан буюу 626 тойрог Байерн Мюнхен нэгт бичигдсэн. Хоёрдугаар байрыг 131 тойрогтой Боруссия Дортмунд, Боруссия Мёнхенгладбах багуудыг хуваалцаж байна.
  9. Бундеслиг цэнгэлдэх хүрээлэнгүүдийн үзэгчдийн дунджаар 45200 хүнтэй (цэнгэлдэхийн багтаамжийн 94 хувь) салбартаа дэлхий дахинд тэргүүлдэг.
  10. Хамгийн том цэнгэлдэх хүрээлэн – Дортмундын Сигнал Идуна Парк (80720 үзэгч). Хамгийн жижиг нь 24 мянган үзэгчтэй Фрайбург
  11. Хамгийн олон гишүүдтэй клуб – Байерн Мюнхен (217.241). Дэлхий дахинд зөвхөн Бенфика Лиссабон клуб (224.000) илүү олон гишүүнтэй.
  12. Хамгийн олон тоглолт хийсэн хөлбөмбөгчин – К.Х.Кёрбель (602) Айнтрахт Франкфурт.
  13. Хамгийн олон гоол хийсэн тоглогч – Герд Мюллер (365) Байерн Мюнхен. Г.Мюллер нэг улиралд 40 гоол хийсэн, мөн нэг тоглолтонд 6 бөмбөг оруулсан зэрэг мэргэн буучийн олон амжилт эзэмшдэг.
  14. Хамгийн олон аварга цол хүртсэн тоглогчид бол Байерн Мюнхений хамт найм түрүүлсэн Оливер Кан, Мемет Шолль нар.
  15. Хамгийн олон аварга цолтой дасгалжуулагч Удо Латтек (Байерн, Боруссия Мснхенгладбахын хамт 8 удаа түрүүлсэн)
  16. 2013-2014 оны улиралд Бундеслигт 505 тоглогч байгаагаас хамгийн намхан нь Штутгартын Артур Бока (165 см), хамгийн өндөр нь Хоффенхаймын Янник Вестергард (199 см) юм.
  17. Бундеслиг жил бүр 30 гаруй мянган хүнийг ажлын байраар хангадаг.
  18. Орлогоороо Английн Премьер Лигээс хол хоцордог хэдий ч Бундеслиг нь өр зээлгүй, ашигтай ажилладаг Европын цорын ганц хөлбөмбөгийн лиг.
  19. Бундеслигийн клубүүдийн 2013-2014 оны улирлын төсөв 750 сая евро хүрсэн нь бас нэгэн дээд амжилт.
  20. Бундеслигийн клубүүд энэ зун 220 сая евро шинэ тоглогчдод зарцуулсан байна.
  21. Бундеслигт хамгийн үнэтэй ирсэн тоглогч бол Атлетик Бильбао-гоос 40 сая еврогоор Байерн-д ирсэн Хавьер Мартинес. Хамгийн өндөр цалинтай тоглогчид болох Филипп Лам, Бастиан Швайнштайгер, Франк Рибери нар мөн л Мюнхенийх.
  22. Дортмундаас 37 сая еврогийн зөрүүнд Байерн-д ирсэн Марио Гётце Бундеслигийн хүрээнд хийгдсэн хамгийн үнэтэй наймааны эзнээр тодорлоо. Өмнө нь 2009 онд Марио Гомес 30 саяар Штутгартаас мөн л Байерн-д ирж байжээ.
  23. Хосеп “Пеп” Гвардиола Бундеслигт ажиллаж байгаа анхны Испани дасгалжуулагч.
  24. Бундеслигийн клубүүд энэ улиралд телевизийн эрх борлуулалтаас өмнөхөөс 130 саяар илүү буюу 560 сая евро хүртэхээр боллоо.

0 comments:

Post a Comment