Pages

Wednesday, May 7, 2014

“Сакраменто Кингс” Рондогийн төлөө

-”Бостон Селтикс”-ийн холбогч Ражон Рондогийн талаарх цуу яриа тасрахгүй нь бололтой. Энэ улирал эхэлснээс хойш түүнийг өөр баг руу явах талаар мэдээлэл гарсан. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр бүх од холбогчийг “Сакраменто Кингс” сонирхоод эхэлжээ. Саяхан “Торонто Рэпторс”-оос довтлогч Руди Гэйг авчирсан тэд энэ удаа холбогч Айзея Томас, хамгаалагч Бен Маклемор, Маркус Торнтон, довтлогч Жэсон Томпсон болон драфтын эхний бүсийн хоёр ч эрхээр Рондог авах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Хэрвээ энэ наймаа бүтвэл “Хаад”-д ДеМаркус Коузинс, Руди Гэй, Ражон Рондо гэсэн гурвал бий болно. Үүнийг та төсөөлж байна уу?
Нөгөө талаас шинэчлэл хийгдэж буй “Селтикс”-т тун тохирсон санал гэж хэлж болно. Тэд маш чадварлаг холбогч, ирээдүйтэй хамгаалагчид болон хамгийн гол нь хүсч буй драфтынхаа эрхийг авна. Гэхдээ Рондог алдах нь хэр ашигтай вэ? гэдгийг л багийн удирдлагууд бодолцох биз ээ.
-”Кливленд Кавалерьс”-ийн залуу хамгаалагч Дион Вайтерс багаасаа явах хүсэлтээ өгсөн хэмээх мэдээллийг няцаажээ. Тэрбээр “Надад ингэх ямар шаардлага байгаа гэж?” хэмээн өгүүлсэн байна. Түүнийг багаа орхих тухай яриа өнгөрсөн сараас хүчтэй өрнөсөн бөгөөд “Филадельфи 76″ баг руу явахыг хүссэн хэмээн цуурч байв. 2012 оны драфтын №4-өөр “Морин цэргүүд”-д ирсэн Дион энэ жил 14.4 оноо дунджилж буй. Дасгалжуулагч Майк Браун өнгөрсөн сарын дундаас Вайтерсийг сэлгээнээс гаргах болсон билээ. Дашрамд дуулгахад тэрбээр Филадельфи хотын унаган иргэн юм.
hi-res-456879611-rajon-rondo-of-the-boston-celtics-warms-up-against-the_crop_650x440



0 comments:

Post a Comment